2026-07-26
75
Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах нэгдсэн арга хэмжээ "Өвөлдөө бэлтгэе" хөдөөгийн багуудаас эхэллээ.
Тариалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтөр, сумын Засаг дарга Ё.Батзориг нарын хамтран баталсан удирдамжийн дагуу малчид, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, өвөлжилтийн бэлтгэл хангуулах нэгдсэн арга хэмжээ өчигдөр (2026.07.26) эхэллээ.
Арга хэмжээний эхний өдөр Намнангийн арын Жаргалантын зуны цэцэрлэгт зохион байгуулагдаж, Артархи, Тавантолгой, Сэлэнгэ багийн малчид, иргэд өргөнөөр оролцов.
Хийгдсэн гол ажлууд:
• Иргэдийн санал хүсэлт: Малчид, иргэдийн санал гомдлыг хүлээн авч, цаашид анхаарах асуудлуудыг тэмдэглэлээ.
• Өвөлжилтийн бэлтгэл: 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн ажлын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэв.
• Эрүүл мэнд: Эрүүл мэндийн төвийн эмч нар иргэдэд газар дээр нь үзлэг, оношилгоо хийлээ.
• Боловсрол, Халамж: Сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) мэдээлэл өгч, нийгмийн даатгал, халамжийн зөвлөгөө үзүүлэв.
• Хүүхэд, гэр бүл хамгаалал, ЖДҮ: Хүүхэд, гэр бүл хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэж, хоршоо болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зөвлөмж өглөө.
• Уралдаан тэмцээн: Залуучуудын дунд волейбол болон хөгжөөнт буухиа тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулав.
Зохион байгуулагчид:
Сумын ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, СӨБ, Соёлын төв, Эрүүл мэндийн байгууллага болон Ус цаг уурын өртөөний албан хаагчид нэгдсэн багаар идэвхтэй ажиллалаа.
Нэгдсэн арга хэмжээнд идэвхтэй оролцсон Артархи, Тавантолгой, Сэлэнгэ багийн нийт иргэд, малчиддаа талархал илэрхийлье.