Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Мэдээлэл


нийт 165

Багийн иргэдийн Нийтийн Хурлын тов зарлав

2026-03-05 16
Тариалан сумын ИТХ-ын дарга Д.Энхтөр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай уулзаж багийн ИНХ-ын хуралдааны товыг тогтов.

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2026-02-13 20
САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний шагайн харвааны тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Аймгийн гоц мэргэн цолтой харваач 10, сумын мэргэн цолтой харваач 1, өсвөрийн харваач 5, цолгүй залуу харваач 15, нумт харвааны 11 харваач нийт 42 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Багийн харвааны төрөлд: Тэргүүн байранд Сумын мэргэн Ж.Энхболд ахлагчтай “Давааны ар” баг Дэд байранд Аймгийн гоц мэргэн Э.Төгөлдөр ахлагчтай “Мандал” баг Гутгаар байранд Аймгийн гоц мэргэн Э.Эрдэнэбат ахлагчтай “Эвт шагай” баг Дөтгөөр байранд залуу харваач Г.Сүхбат ахлагчтай “Сант” багууд шалгарлаа. Тус тэмцээний хувийн цуваа харвааны төрөлд 20 сумнаас Тэргүүн байранд залуу харваач Г.Сүхбат 21 оноогоор (Сум уралдаж оносон) Дэд байранд Аймгийн гоц мэргэн Н.Батзориг 20 оноогоор Гутгаар байранд Аймгийн хошой мэргэн Г.Отгонхүү 18 оноогоор Дөтгөөр байранд Аймгийн гоц мэргэн Э.Эрдэнэбат 17 оноогоор Тавдугаар байранд залуу харваач Г.Баасанжав 16 оноогоор шалгарсан. Мөн тэмцээний үеэр ахмадын нумт харвааны харваачдын дунд цуваа харвааны тэмцээн зохион байгуулахад Тэргүүн байранд Мандал багийн иргэн Ө.Дэлгэрмөрөн, дэд байранд Бадрах багийн иргэн Ц.Нямдорж, гутгаар байранд Мандал багийн иргэн Б.Мижиддалай шалгарсан.

XVII ЖАРНЫ "СҮРЭЭР ДАРАГЧ" ХЭМЭЭХ ГАЛ МОРИН ЖИЛИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН, СУМЫН АВАРГУУДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-02-12 20
Тариалан сумын цагаан сарын баярт зориулсан барилдаанд Тосонцэнгэл сумын харцага П. Алтан-Очир түрүүлж Тариалан сумын харьяат Хилчин спортын хороо, ЗГБ ХОЛДИНГ ХХК Идэрийн Цуурай дэвжээний бөх сумын начин Л.Билэгдэмбэрэл үзүүрлэж, Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын уугуул Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Хилчин спортын хороо, Идэрийн Цуурай дэвжээний бөх сумын заан Г. Энхтүвшин, Тариалан сумын заан Тэмүүжин нар шалгарсан байна. Нэг дэвжээнд, нэг багшийн удирдлагад бэлтгэл сургуулалт хийж байгаа хэдий ч үнэн хүчийг үзэн урамтай сайхан барилдаж үзэгч олныг цэнгүүлсэн идэр залуустаа талархал илэрхийлж спортын улам их амжилтыг ерөөе. 🤲🤲🤲 Мөн сумын аваргуудын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж: Сумын аварга Малчин: Баянхошуу багийн малчин Д.Батбаатар Баянхошуу багийн малчин Э.Энхтүвшин Баянхошуу багийн малчин Д.Пүрэвдорж Давааны ар багийн малчин Ч.Мөнхбат Давааны ар багийн малчин Н.Ганбат Давааны ар багийн малчин Х.Бэхбат Бадрах багийн малчин Б.Эрдэнэбилэг Мандал багийн малчин Ш.Батсүх Сэлэнгэ багийн малчин Ч.Цэрэндолгор Сэлэнгэ багийн малчин Д.Отгонбаатар Тавантолгой багийн малчин Ж.Баярсүх Тавантолгойбагийн малчин Ж.Элдэвсайхан Ар Тархи багийн малчин Н.Нямандэлгэр Ар Тархи багийн малчин А.Батдалай Ар Тархи багийн малчин Б.Батбаяр Сумын аварга саальчин: Баянхошуу багийн саальчин Д.Эрдэнэчимэг Давааны Ар багийн саальчин Д.Батдэлгэр Ар Тархи багийн саальчин Т.Алтанцацрал ✅ Сумын аварга тариаланч: Бадрах багийн тариаланч Д.Билэгт ✅ Сумын алдарт уяач: Бадрах багийн уяач Т.Наранхүү Мандал багийн уяач Б.Энхбаяр Бадрах багийн уяач Н.Шагай нар шагналаа гардан авлаа. Эрхэм аваргууддаа халуун баяр хүргэж мал сүрэг нь түм түмээр өсөн, буян хишиг нь үргэлж мөнхөд халгин цалгиж байхын ерөөл өргөе. 2026.02.12.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2026-02-09 14
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил зохион байгууллаа. Тус хяналт шалгалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 26 цэгт хяналт тавьж зөвлөн тусалж ажиллахад 24 цэгээс 22 нэр төрлийн 5,046,680 төгрөгийн үнэ бүхий хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн илэрч нэгдсэн устгал хийхээр хурааж авлаа. Иргэд та бүхэн нас, хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, байгал цаг уурын нөхцөлд тохируулан өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг бодисыг зохистой харьцаагаар агуулсан гарал үүсэл нь тодорхой баталгаат хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.

"ЦАГААН САР-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

2026-02-06 20
СҮРЭЭР ДАРАГЧ" ХЭМЭЭХ ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН "ЦАГААН САР-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА. Үзэсгэлэн худалдаанд: Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Могод сум, Баян-Агт сум, Орхон аймаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сум , Их-Уул сум, Эрдэнэбулган сум, Тариалан сумын ААНБ, иргэн, малчин, тариаланчид оролцлоо. Эдгээр бизнес эрхлэгчид 12 төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулж, нийт 43,120,000 төгрөгний борлуулалт хийсэн байна.

ТАРИАЛАН ЦАГ-УУР ӨРТӨӨНИЙ ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО.

2026-01-29 13
ТАРИАЛАН ЦАГ - УУР ӨРТӨӨНИЙ ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 200,0 сая төгрөгөөр баригдсан Тариалан Цаг уурын өртөөний шинэ байрны нээлт 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Нээлтэд : Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын бие төлөөлөгч Г.Сарангэрэл, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, сум орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагч, иргэд оролцлоо. Тариалан Цаг уурын өртөөний барилгын ажлыг дэмжин, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж ажилласан Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танд сум орон нутгийн удирдлагууд болон иргэдийн зүгээс талархал илэрхийлье. Сумын ИТХ-ын ажлын алба

"МЭДЭЭЛЛИЙН ЦАГ АЖИЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

2026-01-29 6
"МЭДЭЭЛЛИЙН ЦАГ АЖИЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр "Мэдээллийн цаг ажил"-ыг зохион байгуулж 31 байгууллагын 159 ажилтан, албан хаагчид оролцлоо. 👍👍👍 Мэдээллийн цаг ажилд: ИТХ-ын дарга Д.Энхтөр Сумын Засаг дарга Ё.Батзориг Сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны дарга Д.Энхсайхан, газрын даамал О.Бат-Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулийн захиарал Б.Нямдаваа Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч Х.Шүрэнцэцэг Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Дуламсүрэн нар мэдээлэл хийлээ.

АРДЧИЛСАН, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

2026-01-13 6
АРДЧИЛСАН, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ. 1990 онд Монгол оронд өрнөсөн цагаан морин жилийн өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн Ардчилсан, шинэ үндсэн хуулиа баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт насанд хүрсэн нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II чуулганаар 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс дөрөв дэх Үндсэн хуулиа баталсан түүхтэй. 🇲🇳Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж явсан Ардын их хурлын депутат агсан Лувсаншарав овогтой Лхагвасүрэн, Ардын их хурлын депутат Ням овогтой Цэрэнхүү түүний гэр бүл хань, үр хүүхэд Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн баярын мэнд хүргэе. ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТАРИАЛАН СУМ ЗАСМАЛ ЗАМТАЙ ХОЛБОГДЛОО

2025-12-20 6
ТӨВ ЗАМААС, СУМЫН ТӨВ ХҮРТЭЛХ 8.7КМ БЕТОН ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Тариалан сумын Төв замаас сумын төв хүртэлх 8.7 км бетон замын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо. Тус зам ашиглалтад орсноор иргэдийн зорчих нөхцөл сайжирч, аюулгүй, тав тухтай хөдөлгөөн хийх боломж бүрдэж байна. Зам барилгын ажлыг “Хөвсгөл Зам” ХХК 6,7 км зам "Хөвсгөл АЗЗА" ХХК 2 км замыг хийж гүйцэтгэлээ. Бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх болон сумын удирдлагуудын төлөөлөл оролцов.

Тариалан суманд 90 айлын орон сууц барих ажлын гэрээ байгууллагдлаа.

2025-12-11 6
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ирэх 2026-2028 онд хувийн хөрөнгө оруулалтаар 90 айлын орон сууц барих ажлын гэрээ байгууллагдлаа.

Тариалан суманд Зүүн бүсийн аварга шалгаруулах адуучин тэмцээн зохион байгуулагдав.

2025-12-06 7
Тариалан суманд Хөвсгөл аймгийн зүүн бүсийн аварга шалгаруулах Адуучны тэмцээн Хөвсгөл аймгийн Адуучны холбоотой хамтран амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнийг зохион байгуулсан сумынхаа Адуучин залуучуудад ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн eрөөe.Aдуучны тэмцээнд нийт 6 сумын 60 гаруй адуучид оролцлоо.

Тариалан НАҮТөв ажилтан албан хаагчидтай уулзаж үүрэг чиглэл өглөө.

2025-11-27 6
Тариалан сумын удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд "Тариалан НАҮТөв"ХХК-ийн ажилтан албан хаагчидтай нийтийн ахуй үйлчилгээний ажил үйлчилгээ, дулааны өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн ажлын талаарх хурал хийж, ажлын хариуцлага сайжруулах, байгууллагын удирдлага зохион байгуулалт, халаалт дулааныг таслалтгүй байлгах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Кирилл, Монгол бичгээр гадна хаяг шинэчлэх арга хэмжээний тухай

2025-02-14 163
Кирилл, Монгол бичгээр гадна хаяг шинэчлэх арга хэмжээний тухай.

Тариалан суманд Сар шинийн баярыг угтсан Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн нээлттэй барилдаан болно.

2025-02-14 130
Тариалан суманд Сар шинийн баярыг угтсан Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн нээлттэй барилдаан 2025 оны 02-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдана.

Тариалан сумын Засаг дарга Ё.Батзориг Үндэсний өв соёлыг өвлөн тээгч сумын Үндэсний шагайн харваачдын төлөөлөлтэй уулзлаа.

2025-02-13 142
Тариалан сумын Засаг дарга Ё.Батзориг Үндэсний өв соёлыг өвлөн тээгч Үндэсний шагайн харваачдын төлөөлөлтэй уулзаж, сум орон нутгийн ажлын талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцон, ✅Хүүхэд багачуудын дунд Үндэсний өв соёлыг өвлүүлэн, хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байхыг үүрэг болгов. ✅Мөн зуны дэлгэр цагт сум орон нутгаа сурталчилах зорилгоор Бичигт хадны ТОЙРОМ ХАРВААГ жил болгон нээлттэй зохион байгуулж байхаар тохиролцов.

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ТАРИАЛАН СУМААС ТОДОРЛОО.

2025-02-12 108
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ-аар Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн "БАТЗОЛ" ХХК-ны механикжуулагч Сүрэнжавын Анхбаяр. УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН-оор Хөвсгөл аймгийн Тариалан сумын Л.Батцэнгэл захиралтай "ХОНГОР ХУВТ" ХХК-ны хамт олон тодорлоо.

Тариалан сум "ИРГЭНД ЭЭЛТЭЙ УТАС" ажиллуулж эхэллээ

2025-02-12 115
Сумынхаа иргэдийн санал, хүсэлтийг сонсох зорилготой "ИРГЭНД ЭЭЛТЭЙ УТАС" ажиллуулж эхэллээ🤗 Иймээс та бүхэн төрийн байгууллага, төрийн албан хаагч нартай холбоотой санал, хүсэлтээ ☎️70381001 утсанд мэдэгдэж байна уу🤗. Лавлах утсанд холбогдоход анхаарах зүйлс: 👇 ⚠️Нэр болон утасны дугаар нууцалсан иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авахгүй! ⚠️Худал, хуурмаг мэдээ мэдээллийг хүлээж авахгүй! ⚠️Гомдол, өргөдөлтэй холбоотой мэдээ, мэдээллийг лавлах утсаар бус бичгээр гарган өөрийн биеэр авчирч өгөх ⚠️Мэдээллийн үнэн зөв байдал, санал хүсэлтийг холбогдсон иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу‼️

Сэрэмжлүүлэг мэдээ

2025-02-06 107
Монголын ард түмний уламжлалт "Цагаан сар"-ын баярыг угтаж ОХУ-аас орж ирсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гар дээрээс, ил задгай зориулалтын бус орчинд худалдаалах явдал их гарч байна. Иймд иргэд та бүхэн худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байж хүнсний хордлого үүсэхээс урьдчилан сэргийлнэ үү.

Гэрийн нөхцөлд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хийх хяналт шалгалт боллоо

2024-05-10 327
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нарын 2024 оны 05 дугаар сарын 07 -ны өдөр баталсан Тариалан суманд " Гэрийн нөхцөлд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж"-ийн дагуу Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хүнс, жижиг дунд үйлдэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нар 2024.05.10 нд суманд үйл ажиллагаа явуулж буй 9 иргэн, ААНэгжид хяналт шалгалтыг хийж шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах, "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх журам" -ыг мөрдөж ажиллахыг зөвлөж, хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

"Хоггүй Тариалан" нийтийн хог цэвэрлэгээний өдрийг зохион байгуулав.

2023-10-27 252
Тариалан сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг хоггүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор удирдамжын дагуу нийтийн хог цэвэрлэгээг 2023.10.27 өдөр зохион байгуулж нэгдсэн ачилт хийж хогийн цэгт буулгалаа. Сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, Нийтийн ахуй үйлчилгээний төвийн ажилтан, албан хаагчид, сумын иргэд идэвхтэй оролцож нэг өдрийг өнгөрөөв.

Иргэн таны бодлоор "Залилах Гэмт хэрэг"-ээс урьдчилах сэргийлэхийн тулд ямар нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй вэ?

санал өгсөн: 0