2024-11-29
60
"Хянамгай байя-Хамтдаа хамгаалъя" арга хэмжээний хүрээнд :
1. Аймгийн цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа О.Мөнхсайхан : "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг сэдвээр, 2. Аймгийн цагдаагийн газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ю.Одгэрэл. " Хүүхэд хамгаалал- хүүхэд хамгаалалд эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсролын байгууллагын ажилтны үүрэг оролцоо" сэдвээр сургалт мэдээллийг хийн ажиллалаа. Сургалтад нийт : 6 - 9 дүгээр ангийн 393 сурагч, 10 - 12 ангийн 163 сурагч, ЕБСургуулийн 32 багш, 15 ажилтан, эцэг эх, асран хамгаалагч 118 иргэд сургалтад хамрагдлаа. Мөн Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг "Шалтаг бүү тооч" үндэсний аяныг танилцуулан 6 - 12 ангийн 556 сурагч аянд нэгдлээ.
Сургалтад багш сурагчид, асран хамгаалагчид хамрагдсан. Аймгийн цагдаагийн газар, Сумын Цагдаагийн тасаг, Ерөнхий боловсролын сургууль, ГХУСАЗСЗөвлөл, Хамтарсан баг хамтран зохион байгуулсан.