Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

ГХУСАЗЗ


нийт 29

"ХЯНАЛТ ШАЛГАЛТ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

2024-11-05 10
"ХЯНАЛТ ШАЛГАЛТ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ. Тариалан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын хэмжээнд дээрх аяныг зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө удирдамжийг баталлаа.

Тариалан суманд Цахим болон хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх сарын аяныг зохион байгуулав.

2024-04-20 56
Тариалан суманд ГХУСАЗСЗөвлөлийн даргын батласан Удирдамжийн дагуу тодорхой ажлууд 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 20 -ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд аян зарлагдаж Цахим гэмт хэрэг болон хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сурталчлах ажилд иргэд, олон нийт, албан байгууллагыг татан оролцуулж ажилласан.

ТАРИАЛАН СУМАНД ХҮНСНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ЦЭГҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

2024-02-02 134
Аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд” төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх, Сумын ИТХурлын дарга, Засаг даргын 2024 оны 01 сарын 24 өдөр баталсан “Сар шинийн баярыг угтан хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх” тус тус удирдамжийн дагуу аймгийн ХХААГ, ЭМГазар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумын ГХУССЗөвлөл, ХААТасгийн мэргэжилтэн, ЕБС-ийн нийгмийн ажилтан, ЭМТөвийн эмч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын баг 2024 оны 01 дүгээр сарын 26 өдрөөс 02 дүгээр сарын 02 өдрүүдэд суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 32 цэгт хяналт хийж, зөвлөн тусалж ажиллалаа.

"Хөршийн холбоо"-ны уулзалтыг зохион байгуулав

2023-11-16 252
Тариалан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын өрөөнд "Бадрах" багийн "Хөршийн холбоо"-г шинэчлэн байгуулж, гишүүдтэй уулзалт хийж санал хүсэлтийг сонсож мэдээлэл хийлээ. Энэхүү уулзалтаар зөвлөлийн гишүүдийн ажлын чиглэлийг тодорхойлж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв. Сумын ГХУСАЗСЗөвлөл

Сумын Мал эмнэлэг, мал, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд сургалт зохион байгуулав.

2023-11-16 224
"Малын хулгай, хулгайгаар мод бэлтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сарын аяны хүрээнд Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг Мал эмнэлэг, Мал махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг аж ахуйн нэгж иргэдэд Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн тасаг, ЗДТГ-ын мал эмнэлэг үржлийн тасаг хамтран сургалт, мэдээллийг зохион байгуулж цаашид хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Сумын ГХУСАЗСЗөвлөл

Тариалан сумын сургууль, цэцэрлэгийн орчинд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт, зөвлөн туслах ажил хийгдэв.

2023-11-03 266
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтөр, сумын Засаг Дарга Х.Эгиймаа нар 2023 оны 10 дугаар сарын 31 өдөр баталсан удирдамжийн дагуу Сургууль, цэцэрлэгийн орчинд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах чиглэлээр хяналтын ажлыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Тунгалаг, ЗДТГ-ын ЖДҮ, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбат, Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энх-Ариун,сувилагч Ж.Ганнасан, Сургуулийн хоол зүйч Ц.Энхчимэг, ИТХ-ын төлөөлөгч Г.Цэнд-Аюуш нар 2023.11.02 -ны өдөр Тариалан сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны хүнс үйлдвэрлэдэг болон хүнсний худалдаа эрхэлдэг 8 цэгт хяналт шалгалтын ажлыг хийлээ.

Хяналт шалгалтаар Баянхошуу багт ажиллав.

2023-11-02 234
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтөр, Засаг дарга Х.Эгиймаа нарын 2023 оны 10 дугаар сарын 23 -ний өдөр баталсан “Малын хулгай, хулгайгаар мод бэлтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяны (2023.10.23-2023.11.23) хүрээнд иргэдэд гэмт хэргийн чиглэлээр хууль дүрэм сурталчлах, Малын тоо толгойн албан татварыг малчдаас хураах зорилгоор Тариалан сумын Баянхошуу багт 2023 оны 11 дүгээр сарын 2 өдөр тус багийн Засаг дарга Д.Сарантуяа, сумын Олон нийтийн цагдаа З.Баттулга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн П.Баярбадрах нар ажиллаа. Баянхошуу багийн малчин өрхүүдээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малын хулгай, хулгайгаар мод бэлтгэх сарын аяны удирдамж, төлөвлөгөөг танилцуулан, сумын ГХУСАЗСЗөвлөл болон цагдаагийн албан хаагчдын утасны дугаар, брошюр, тараах материалыг тарааж ажиллаа. А.Төртогтох, Т.Дүүрэнбаяр, Д.Товуудорж, Д.Дарамсэнгэ, Дунгаа, Мөнхзаяа, О.Отгон, Даваадорж, Д.Сэдэд, О.Эрдэнэбат, Ж.Даваадорж Д.Анхбаяр, Дарьсүрэн, Даваажав, Түвшинжаргал, А.Ганзориг, Г.Өлзийтогтох, Раднаасэд, Н.Тунгалаг, Б.Баасанжав, Н.Бадга гэх мэт 32 айл өрхөөр орж нийт 58 хүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль дүрмийг танилцуулж, хөршийн холбоо, айл хотоороо нэгдэж хамтран ажиллах талаар яриа өрнүүллээ. Баянхошуу багийн Соёл мэдээллийн төвөөс малчид иргэд хууль эрх зүй, соён гэгээрүүлэх, мэдээллийг авч мэдээллийн цаг, багийн иргэдийн нийтийн хуралд идэвх санаачилгатай оролцох талаар хэлж санал бодлоо хуваалцлаа. Сумын ГХУСАЗСЗөвлөл.

"Малын хулгай, хулгайгаар мод бэлтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сарын аянг зарлав.

2023-10-23 101
Тариалан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Малын хулгай, хулгайгаар мод бэлтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сарын аянг 2023.10.23 өдрөөс 11 сарын 23 өдөр хүртэл зохион байгуулахаар тогтов.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлэээр эргүүл, хяналтын ажил хийгдлээ.

2023-10-14 110
2023 оны 10 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын БОТХБТасаг, Тариалан сумын Цагдаагийн тасаг, ГХУСАЗСЗөвлөл хамтран хууль бус мод бэлтгэл болон самар, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын Ар тархи багт эргүүл хяналт хийж ажиллалаа.

"ТА ТАТГАЛЗ" сарын ажлын төлөвлөгөөг батлав.

2023-10-02 73
Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх "Та татгалз" сарын аяны ажлын төлөвлөгөөг Тариалан сумын ГХУСАЗСЗөвлөлийн дарга Д.Энхтөр, Цагдаагийн тасгийн дарга Б.Бат-Амгалан нар баталж, сумын хэмжээнд уг арга хэмжээ 2023.10.02 өдрөөс 11 сарын 02 өдөр хүртэл хэрэгжиж аяны төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдлаа.

Сумын гэрэлтүүлэг, хяналтын камерт шалгалт хийв.

2023-09-20 78
ИТХ, ГХУСАЗСЗөвлөлөөс сумын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил, гэрэлтүүлэг, камерны ашиглалт, ажиллагааг хянан шалгалаа. Заавар зөвлөгөө өгч, ажиллахгүй байсан сервер, дэлгэц зэргийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тараах материалыг түгээв.

2023-09-18 77
Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон залуучуудад гэр бүл төлөвлөлт, гэмт хэргээс урьдчидлан сэргийлэх чиглэлээр тараах материал зөвлөмжийг хүргэж, ажилтан албан хаагчид, иргэд, сурагчдад нөлөөллийн ажлыг шат дараатай хийж хэвшихийг сумын ГХУСАЗСЗөвлөл, цагдаагийн тасагаас зөвлөв.

"Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"

2023-09-11 113
Тариалан сумын ГХУСАЗСЗөвлөл, цагдаагийн тасаг хамтран ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн хүүхдүүдээс өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулан /School police/ сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл зохион байгуулан ажиллаж байна.

Сургуулийн дотуур байрны сурагчдад сургалт зохион байгуулав.

2023-09-07 79
ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн тасаг хамтран Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрны 320 сурагчдад гэмт хэрэг, зөрчилд өртөх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, түүний хор уршгийн талаар сургалт орж мэдээ мэдээлэл өгч ажиллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажил

2023-08-24 94
ТАРИАЛАН СУМ БОЛОН А0902 УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДАГУУ “НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ

Эргүүл хяналтын ажлыг зохион байгуулав.

2023-08-09 82
Тариалан сумын Баянхошуу багийн Хувт, Тэлээ, Баянзүрхийн өвөр, Жаргалант, Бөөрөлж, Энгэрийн бэл гэх газруудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, цагдаагийн тасаг хамтран эргүүл хяналт хийлээ. Энэхүү эргүүл хяналтын зорилго нь хууль бус ан агнуур, мод бэлтгэл, ойн дагалт бүтээгдэхүүн зэргийг хууль бусаар үйлдэхийг таслан зогсоох, иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өгөх зорилготой юм. Тариалан сумын ГХУСАЗСЗөвлөл

Замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэв.

2023-07-06 67
Тариалан сумын төв гудамж дагуу болон холбогдох хэсгүүдэд хамаарал бүхий 35 ширхэг замын стандарт анхааруулах, заах тэмдэг тэмдэглэгээг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн тасаг хамтран байршууллаа. Энэхүү тэмдэг тэмдэглэгээг байршуулснаар сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажил боллоо.

Нэгдүгээрт хүүхэд- Авто машингүй өдөр

2023-06-01 123
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2023.06.01-нд 08 цагаас 16 цагийн хооронд Тариалан сумын нутаг дэвсгэр, зурагт үзүүлсэн замын хөдөлгөөнийг хаах тул иргэд та бүхэн "Нэгдүгээрт хүүхэд- Авто машингүй өдөр"-т нэгдэхийг уриалж байна.

“ХОРТ ЗУРШИЛ ӨСВӨР ҮЕИЙН ГАНГАРАА БИШ” сургалт зохион байгууллаа.

2023-05-11 323
“ХОРТ ЗУРШИЛ ӨСВӨР ҮЕИЙН ГАНГАРАА БИШ” сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Тариалан сумын ЕБС-ийн 9-12-р ангийн 250 сурагч хамрагдлаа.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргаар ахлуулсан баг суманд ажиллаа.

2023-04-18 75
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Г.МӨНГӨНХУЯГААР АХЛУУЛСАН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 16 ХҮН ТАРИАЛАН СУМАНД АЖИЛЛАВ. /215 хүн -цэргийн насны залуучууд, төрийн албан хаагчид, ахлах бүлгийн сурагчид, иргэд/ хамрагдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%