ТАРИАЛАН СУМ БОЛОН А0902 УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДАГУУ “НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ
“Нэг зам нэг соёл” нэдсэн арга хэмжээний хүрээнд Тариалан сумын урд байрлах А0902 дугаартай улсын чанартай авто замд замын хөдөлгөөнд соёлтой оролцох, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт мэдээ мэдээлэл хүргэж мөн “цагийн менежментийн” хуваарьт өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох чиглэлээр дүрэм зөрчсөн жолооч нарт бэлэн бусаар торгуулийн арга хэмжээг Даваа, Лхагва, Баасан, Бямба өдрүүдэд тогтмол гүйцэтгэж урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг хэрэгжүүлж байна.
“Нэг зам нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээ, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д заасны дагуу харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг зам дагуу туухгүй байх, мөн дүрмийн 27.2.3-д хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх, А0902 дугаартай улсын чанартай авто замын ойролцоо зусдаг тэжээвэр мал бүхий айлуудад засмал замаар мал бэлчээхгүй байж өөрийн эд хөрөнгө болон бусдын эд хөрөнгөд учирч болох эрсдэлээс хамгаалах чиглэлээр зөвлөмж хүргүүлж, малаа байнгын хариулгатай байлгаж засмал замаас дотогш малаа бэлчээхгүй байх талаар урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг иргэдэд хүргүүлж, баталгаа авч ажиллаа.
“Нэг зам нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тариалан сумын төв гудам болон А0902 улсын чанартай авто зам дагуу “Нэг зам нэг соёлын Аннас хийлгэж модоор самбар хийж байршуулав.
“Нэг зам нэг соёл” арга хэмжээний хүрээнд хариуцсан сумын гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 13 жолоочид зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан.
“Нэг зам нэг соёл” арга хэмжээний хүрээнд хариуцсан сумын гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж мотоциклийн жолооч нар учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалах чиглэлээр зааварчилга өгч хамгаалах малгай өмсөж өөрийгөө хамгаалах талаар яриа хийв.