Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Тариалан сумын сургууль, цэцэрлэгийн орчинд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт, зөвлөн туслах ажил хийгдэв.

2023-11-03

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтөр, сумын Засаг Дарга Х.Эгиймаа нар 2023 оны 10 дугаар сарын 31 өдөр баталсан “Сургууль цэцэрлэгийн орчинд хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт хийх, зөвлөн туслах ажил зохион байгуулах тухай” удирдамжын дагуу Сургууль, цэцэрлэгийн орчинд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах чиглэлээр хяналтын ажлыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Тунгалаг, ЗДТГ-ын ЖДҮ, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбат, Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энх-Ариун,сувилагч Ж.Ганнасан, Сургуулийн хоол зүйч Ц.Энхчимэг, ИТХ-ын төлөөлөгч Г.Цэнд-Аюуш нар 2023.11.02 ны өдөр Тариалан сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны хүнс үйлдвэрлэдэг болон хүнсний худалдаа эрхэлдэг 8 цэгт хяналт шалгалтын ажлыг хийлээ.

Шалгалтын хүрээнд: Хүнсний худалдаа эрхэлдэг цэгүүдээс 12 нэр төрлийн 278,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн илэрснийг худалдаанаас татуулах, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 11 –ний өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн”-ийг худалдаалахгүй байх, сургууль орчны цайны газарт шарсан, хуурсан бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, дэлгүүр болон цайны газрын дотоод хяналтыг тогтмолжуулах, орчны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3819
2637 / 69%
706 / 18%
235 / 6%
241 / 6%