Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

ТАРИАЛАН СУМАНД ХҮНСНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ЦЭГҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

2024-02-02

 

          Аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 01 дүгээр сарын  22-ны өдөр баталсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд” төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх, Сумын ИТХурлын дарга, Засаг даргын 2024 оны 01 сарын 24 өдөр  баталсан “Сар шинийн баярыг угтан хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх” тус тус удирдамжийн дагуу аймгийн ХХААГ, ЭМГазар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумын ГХУССЗөвлөл, ХААТасгийн мэргэжилтэн,  ЕБС-ийн нийгмийн ажилтан, ЭМТөвийн эмч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын баг 2024 оны 01 дүгээр сарын 26  өдрөөс 02 дүгээр сарын 02 өдрүүдэд суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 32 цэгт хяналт хийж, зөвлөн тусалж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад: Үйл ажиллагаа явуулж байгаа 9 цэгээс 1806200 төгрөгний хүнсний  бүтээгдэхүүний хугацаа дууссан байсныг илрүүлж худалдаанаас татуулж,  Засгийн газрын 2014 оны 154 дугаар тогтоолор батлагдсан /Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэгч үлгэрчилсэн журам/-ын дагуу үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэх, сайжруулах талаар зөвлөн, хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

   Цаашид авах арга хэмжээ:

-      Гэрийн нөхцөлд хэрчсэн гурил, талх, аяган бялуу, пицца, тахиа, бургер зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа айлуудын гэрээр явж нөхцөл байдалтай танилцах

-      Гэр хорооллын дэлгүүрүүдэд цагийн хуваарийг мөрдүүлэх

-      Тамхины ширхэгийн худалдааг хянах

-      Цагдаагийн тасагтай хамтран хяналт, эргүүлийн ажлыг хийх

ТАРИАЛАН СУМЫН ГХУСАЗСЗӨВЛӨЛ

                                                                        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%