Өнөөдөр сумын Сонгуулийн хорооны анхдугаар Хуралдаан зарласан тогтоолын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдаан боллоо. Хуралдаанд сумын 7 багийн төлөөлөл болж сонгогдсон 25 төлөөлөгчөөс 25 төлөөлөгч ирж энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авлаа.
Доорх асуудлыг хэлэлцэв.
Үүнд:
1.Сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн дүн, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай сумын сонгуулийн хорооны даргын 2024 оны 10 дугаар сарын 14 өдрийн дугаар 23 тоот тогтоол болон сумын сонгуулийн хорооны даргын илтгэл.
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай (тогтоолын төсөл)
3. Намын бүлгүүд ИТХуралд “Бүлэг байгуулсан тухай” тогтоолоо танилцуулах
4.Сумын ИТХ-ын дэгийг хэлэлцэн батлах тухай
5.Тооллогын комисс байгуулах тухай
6.Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх
а.Сумын ИТХ-ын даргыг чөлөөлж, томилох тухай
б.Сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг сонгож батлах тухай
в.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.
ТАРИАЛАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА