Тариалан сумын багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо.
Тариалан сумын Ар тархи, Тавантолгой, Сэлэнгэ, Баянхошуу, Давааны-Ар гэх хөдөөгийн 5 багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын удирдамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-өдрөөс 06-ны өдрийг дуустал 5 хоног ажиллаа.
Ар тархи багийн иргэдийн Нийтийн Хурал 76 өрхийн 83 иргэний ирцтэйгээр 8 асуудал, Давааны-Ар багийн иргэдийн Нийтийн Хурал 40 өрхийн 43 иргэний ирцтэйгээр 9 асуудал, Тавантолгой, Баянхошуу, Сэлэнгэ багийн иргэдийн Нийтийн Хурал (400 хүртэлх өрхтэй багийн нийт өрхийн гуравны нэг нь ирсэн тохиолдолд хурал хүчинтэй) гэсэн хуулийн заалтын дагуу ирц хүрээгүй тул хурлын хуралдаанаас шийдвэр гарсангүй.
Хурлын өмнө сумын ИТХ-ын дарга Д.Энхтөр сум орон нутгийн бүтээн байгуулалт, Багийн ИНХ-ын ач холбогдлын талаар мэдээлэл хийж, ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.Тэлмэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төслийг танилцуулж, сумын Цагдаагийн тасгийн цагдаа Г.Чулуунбат “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” "Малчдын бүлгэм байгуулах тухай" мөн сумын гэмт хэргийн талаарх мэдээ тайланг тус тус танилцууллаа.