Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Тариалан суманд Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авна

2025-09-01

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Тариалан сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төслийг дараах чиглэлээр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс
2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал
Тариалан сумын Засаг Даргын Тамгын газрын 104 тоот, Хүнс, жижиг дунд үйлдвэр хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Э. Эрдэнэбат хүлээн авна. ( Утасны дугаар: 91115453 )
Төслийг “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулна.
2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны V/22 дугаар тогтоолын дагуу дараах салбар чиглэлийн хүрээнд бичсэн төслийг хүлээн авна. Үүнд:
1. Оёдлын үйлдвэрлэл
2. "Цагаан улт гутал"-ын үйлдвэрлэл
3. Модон эдлэлийн үйлдвэрлэл
4. Авто засварын үйлдвэрлэл
5. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
6. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуй
7. Барилгын материалын үйлдвэрлэл
8. Зоорь, (Мах ногооны зориулалтын)
9. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл
10. Хиам, нарийн боовны үйлдвэрлэл
11. Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
12. Малын тэжээлийн үйлдвэрлэл
13. Шахмал түлшний үйлдвэрлэл
14. Жимс, жимсгэний үйлдвэрлэл
15. Гахай, тахианы аж ахуй
16. Мод үржүүлэг, үрсэлгээний үйлдвэрлэл,
17. Эрүүл мэндийн чиглэлийн үйлчилгээ
Төсөл ирүүлэгч хоршоо нь Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дараах шаардлагыг хангасан байна.
6.3. Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо нь дараах шаардлагыг хангасан байна:
6.3.1.Тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх
6.3.2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх
6.3.3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх
6.3.4.Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх
6.3.5.Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх
Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 5.5. дагуу материалуудыг хавсаргасан байна.
5.5. Хоршоо нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:
5.5.1.зээлийн өргөдөл;
5.5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
5.5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
5.5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.
5.5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
5.5.6.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
5.5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
5.5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
5.5.9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;
5.5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;
5.5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
5.5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
5.5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
5.5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
5.5.15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.
5.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо бүрэн хариуцна.
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.
5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.2.1. төслийн товч агуулга;
5.2.2. хуулийн этгээдийн нэр;
5.2.3. а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;
б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;
в.төсөл хэрэгжих байршил.
5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаан технологийн ажиллагаа; 5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;
5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;
5.3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.
5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана
5.4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;
5.4.2.бүтэц, орон тоо;
5.4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар
5.4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо

Иргэн таны бодлоор "Залилах Гэмт хэрэг"-ээс урьдчилах сэргийлэхийн тулд ямар нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй вэ?

санал өгсөн: 0