Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Фото мэдээ


нийт 21

МАЛЫН ХУЛГАЙГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

2026-04-06 42
МАЛЫН ХУЛГАЙГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Гамшигийн үеийн бэлэн байдал

2026-03-24 36
"Таниулах өдөр" арга хэмжээний зохион байгуулагдав. Тариалан сумын төрийн албан хаагч, нийт иргэд, гамшигийн үеийн улс орон даяарх дуут дохионоор цугларч, гамшиг гарсан үед бэлэн байдлаа хангах талаар сумын ИТХ, ЗДТГ, Гал унтраах аврах 46-р анги, Цагдаагийн тасгаас зөвлөмж өгч "Таниулах өдөр" - арга хэмжээг зохион байгууллаа. ИТХ-ын Ажлын алба.

ТАРИАЛАНГИЙН ЖАВХАА СОНИНЫ ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2026-02-12 42
САР ШИНИЙН БАЯР ЗОРИУЛСАН ТАРИАЛАНГИЙН ЖАВХАА СОНИНЫ ШИНЭ ТУСГАЙ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ.

Ахмад настанд хүндэтгэл үзүүллээ

2026-02-11 46
Тариалан сумын 85 ба түүнээс дээш насны 29 ахмадуудад аймгийн Засаг даргын бэлгийг сумын ИТХ-ын дарга Д.Энхтөр гардуулж хүндэтгэл үзүүллээ. 🐎Гарч буй Гал морин жилдээ эрүүл энх байж, төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан сайхан шинэлхийг хүсэн ерөөе.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТАРИАЛАН СУМААС ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2026-02-09 41
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн малчин Ж.Ширчинжав, гэргий Ц.Батжаргал нар "Улсын аварга малчин"-аар шалгарч, шагналаа гардан авлаа. Улсын аварга малчин Ж.Ширчинжав, Ц.Батжаргал нарынхаа гэр бүл, үр хүүхдэд нь халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд нь аз жаргал дээжлэн ерөөе. ИТХ-ын ажлын алба

Тариалан суманд У.Хосбаяр сургагч багш сургалт явууллаа.

2026-01-26 17
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхийн урилгаар Тариалан суманд У.Хосбаяр сургагч багш сургалт явууллаа. иргэд сурагчид нийлсэн 580 гаруй хүн хамрагдлаа.

"Хүрч үйлчилье-Иргэдээ сонсоё" Мэдээллийн цаг ажлыг зохион байгууллаа

2026-01-20 16
"Хүрч үйлчилье-Иргэдээ сонсоё" Мэдээллийн цаг ажлыг Тариалан сумын хөдөөгийн 5 багт зохион байгууллаа.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 34 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-01-13 17
МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 34 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ЗАЛУУ БОЛОН СУМЫН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН 32 БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-2026 оны Тариалан ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

2025-09-01 125
2025-2026 оны ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Баяр хөөрөөр дүүрэн угтах сурагчид, алдрай бяцхан үрсдээ, багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 2024-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2025-2026 оны хичээлийн жилд; 1. "Нутгийн Сүү" хөтөлбөр хэрэгжүүлнэ. /1-6 анги/🥛🥛🥛 2. Хүүхэд, багш ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 20-25 хүний суудалтай автобустай болгох. 3. Улс, аймгийн олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчдыг урамшуулах гэх мэт ажлуудыг ээлж дараатай шийдвэрлэнэ. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Тариалан ЕБС-ийн төгсөгч Ц.Гансүх сургуульдаа ухаалаг дэлгэц бэлэглэлээ.

сумын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүллээ.

2025-07-24 124
Монгол улсын төсвийн тухай хуулийн 34.2.1 заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сумын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэн батлуулахаар 2025.07.24-ны өдөр өргөн мэдүүллээ

Тариалан сумын баяр наадмын хөтөлбөр

2025-07-02 117
Тариалан сумын баяр наадам, 2 түмэн адууны баяр 7 дугаар сарын 3-аас 5-ны хооронд болно.

Тариалан сумын төрийн албан хаагчдын дунд урлаг спортын наадам, зөвлөгөөн болно.

2025-04-16 117
Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн албан хаагчдын дунд урлаг спортын наадам, зөвлөгөөнийн үйл ажиллагааг сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.

Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

2025-02-11 130
Тариалан сумын хэмжээнд сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан " Цагаан сар үзэсгэлэн худалдаа" 2025 оны 02 сарын 21-ны өдөр сумын Соёл, Спортын цогцолбор-т болно.

Тариалан сумын иргэдийг хамарсан "Цасны баяр"-ын үйл ажиллагаа болно.

2025-02-10 135
Тариалан сумын иргэд, аж ахуйн нэгжийг хамарсан "Цасны баяр"-ын үйл ажиллагаа 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сумын төвийн морь барианы газар зохион байгуулагдана.

Багийн Засаг дарга нарыг батламжлалаа.

2025-01-06 170
Тариалан сумын 7 багийн Засаг дарга нарыг өнөөдөр батламжлав.

Сумын ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан боллоо

2024-02-29 300
Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XVIII хуралдаан 2024.02.29 өдөр сумын "Иргэний танхим"-д 66.6% ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг, хэсгийн нутаг дэвсгэр төвийг байгуулах тухай. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай.

Ойжуулалт,нөхөн сэргээлтийн ажил хийгдэв.

2023-10-13 289
Тариалан сумын Ар тархи багийн Овооны үзүүрийн шилд 12 га газарт "Мөнхжаргалант ой" ХХК -нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийлээ.

АХМАДЫН БАЯРЫГ СУМАНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

2023-09-11 271
АХМАДЫН БАЯРЫГ СУМАНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР.

Иргэн таны бодлоор "Залилах Гэмт хэрэг"-ээс урьдчилах сэргийлэхийн тулд ямар нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй вэ?

санал өгсөн: 0