Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн хуралдаанаас 4 тогтоол, хурлын тэмдэглэлээр хоёр асуудалд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгөв.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудал. Сумын төсвийн эхний 10 сарын байдлын гүйцэтгэл, 2017 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилд ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтын дүн, ЕБСургуулийн өмчийн зарим үндсэн хөрөнгийг актлах тухай, Усны сав бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай, Ойн дагалдах баялаг ургамлын бүс тогтоох тухай, Тогтвортой хөгжил- Эрүүл мэнд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.