Улсын хэмжээнд гарч байгаа малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус сумын Таван толгой багийн Намнангийн ар чиглэлд жижүүрийн пост гарч байгаатай холбогдуулан тэдний үйл ажиллагааг 4-р сарын 01 хүртэл сунгаж байгаатай холбогдуулан сумын онцгой комиссын өргөтгөсөн хурал болов. Хуралд сумын удирдлагуудаас гадна багийн засаг дарга, малын эмч нар болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож Багийн Засаг дарга малын эмч нараас уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд өгч байгаа мэдээлэлийг сонсож ,цаашид ямар ажил зохион байгуулах талаар үүрэг даалгавар өгч , аймгийн засаг даргын захирамжийг танилцуулав.