Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2018.03.30 ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 25 тоот тогтоолоор Дэлгэрмөрөн сум дундын ойн ангид тус сумын Таван толгой багийн нутаг дэвсгэрт ойн мод үржүүлэг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 100 га газар бүхий ойн санг эзэмшүүлсэн ба түүний хэрэгжилт ажлын үр дүнгийн талаар хэлэлцэв. Мөн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан 19 ойн нөхөрлөлийн 2017 оны ажлын тайланг тус тус хэлэлцэж, хуралдаанаас тэмдэглэлээр тод
орхой үүрэг даалгавар өгөв.