Улсынтэргүүний сумын шагнал хүлээн авлаа
Монгол Улсын засгийн газрын Улсын тэргүүний сум шалгаруулах 193 дугаар тогтоолд заасан 19 үзүүлэлттэй болзолыг хангаж хангайн бүсээс Хөвсгөл аймгийн Тариалан сум УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМААР шалгарч уг шагналыг УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн , засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Б. Хүрэлчулуун ,аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын орлогч Эрдэнэбаатар, ЗДТГ-ын дарга Ган- Очир нар ирж шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулав.