Тариалан 12 жилийн дунд сургуулийн ахлах бүлгийн ангийн дарга нар болон дотуур байрны хүүхдийн зөвлөлийн гишүүдийн дунд "Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо - ангийн даргын манлайлал" сэдэвт сургалтыг ИТХ-аас зохион байгууллаа. Сургалтанд нийт 40 гаруй хүүхэд оролцсон бөгөөд сум орон нутгийн хөгжилд болон сургуульдаа, ангидаа, аав, ээж, гэр бүлдээ ямар хувь нэмэр оруулах талаар ярилцсан юм.
сургалтанд ИТХ-ын дарга Ё.Батзориг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Төрбат, Эрх зүйн хөтөч П.Лхагвадорж, сургуулийн нийгмийн ажилтан н.Эрдэнэбаатар нар оролцов. Мөн багийн ИНХ-ын ирцийг нэмэгдүүлэхэд хүүхэд бүр ямар оролцоотой байх талаар саналаа хэлцгээв. Үүнд:
1. БИНХ-ыг хийхдээ амралтын өдрийг тааруулах.
2. Бүлэг болгоны ангийн дарга болон ангийн багш нарт нь хурлын зарыг заавал мэдэгдэх. /Албан бичгээр, мэсэжээр, facеbook, гм./
3. Хурлын товыг доод тал нь 3 хоногийн өмнө мэдэгдэх
4. Узель, fm радиогоор байнга зарлуулж байх.
5. Нийтийн зар мэдээллийн самбаруудад зар тавих.
Ингэж чадвал хүүхэд бид хурлын зарыг эртхэн сонсч аав, ээж, ах, эгчээ хуралд суулгаж, ирцийг бүрдүүлэх боломжтой юм гэлээ. Цаашид бид хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр өөр бодит ажил хийж, хүүхэд бүртэй хамтарч ажиллах шаардлагатай байна.