Манай сумын гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байна. Энэхүү гэмт хэргийн дийлэнхийг малын хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд бид энэ сарын 27 нд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, багуудын бүлэгүүдийн хамтын үйл ажиллагааг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, малын хулгайн гаралтыг бууруулах зорилгоор зөвлөлгөөн болох юм. Зөвлөгөөнд 6 багийн 16 бүлэг нөхөрлөлийн төлөөлөл, малчдын төлөөлөл, мал мах болон түүхий эд авдаг хүмүүс оролцох юм. Мөн зөвлөлгөөнд аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, прокурорын байгууллагаас хүмүүс оролцож, цаашид хэрхэн хамтарч ажиллах тухай болон хулгайн гэмт хэргийг бууруулах, гаргахгүй байх талаар сургалт, мэдээлэл хийх юм.