Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

ТАРИАЛАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН 5 ДУГААР ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-10

Тариалан сумын залуучуудын 5 дугаар чуулганыг 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Залуучуудын салбар зөвлөл хамтран зохион байгуулж, нийт 7 багийн 200 гаад залуучууд оролцож, сургалт мэдээллүүдийг хийн, залуучуудынхаа санал бодлыг сонсон, чуулганд оролцсон залуучууд уриалга гарган чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Залуучуудын чуулганаар дараах сургалт мэдээллийг хийлээ. Үүнд:
1.Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Батсүмбэр – Залуучуудын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар
2. Аймгийн Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтэн Д.Энхбат – Гэр бүлийн гишүүдийн харилцаа
3. Сумын Засаг даргын орлогч Б.Эрдэнэбат – ОНХСангийн 2023 онд хийсэн ажлын тайлан
4. Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энх-Ариун – Хуванцар савны хэрэглээ
5. Эрүүл мэндийн төвийн эмч А.Нарантуяа- Томуу, томуу төст өвчлөлийн талаар
6. Залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо – Цагдаагийн тасгийн дарга н.Бат-Амгалан
7. Цахим гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх нь – Цагдаа Хадбаатар
8. “Та татгалз” аяны талаар – Цагдаа Б.Эрхбаяр
9. Залуу хоршоологч, Хоршоо хөгжүүлэх сангийн талаар – ЖДҮХМэргэжилтэн Э.Эрдэнэбат нар тус тус мэдээлэл хийлээ.
7 багийн залуучуудын дунд 7 багийн залуучуудын дунд “Хөгжилтэй буухиа” тэмцээнийг зохион байгуулж, эхний 3 байрыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.
Мөн нийтийн цэнгүүнийг зохион байгуулж “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%