Ар гөрөөчин отогийн 327 жилийн ой өргөн дэлгэр боллоо.
Сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2015 оны 28-р тогтоолоор ''Ар гөрөөчин отог''-ийн 327 жилийн ойг Давааны ар багт энэ сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд сумын төвд ''Эв эе''-ийн гэрэлт хөшөөг босгосон бөгөөд хөшөөний нээлт болон баярын арга хэмжээнд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Булган, аймгийн төв, Эрдэнэбулган, Тэшиг зэрэг олон аймаг сумдаас олон арван иргэд, зочид хүрэлцэн ирсэн томоохон арга хэмжээ боллоо. Энэхүү баяр наадамд дээд гурван насны хурдан морьд шанадасаа сорьж, хүчит 64 бөх бяр мэх, авхаалж самбаагаа сорьсон баяр наадмын өмнөх томоохон сорилго наадам боллоо. Уг наадам зохион байгуулалтын өндөр түвшинд болж гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй сайхан болж өнгөрлөө.