Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэсний их баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна. Жилдээ нь ганц тохиох Үндэснийхээ их баяр наадмаар шинэ дээл хувцасаараа гоёж, аль сайхан хүлэг мориороо нь гангарч нааддаг нь дэлхий нь хаана ч дахин давтагдахгүй Монгол наадам билээ. Сүүлийн жилүүдэд морио нь бус мотоциклоор, үндэснийхээ нь дээл хувцсаар бус гадны хувцас хэрэглэлийг шүтдэг болсон наадам олонтаа байгаа нь Үндэсний их баяр наадмын минь утга төгөлдөр байдлыг алдагдуулж харагдуулах нэг шалтгаан болж байна. Тариалан сумын ЗДТГ, ИТХ хамтран ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ уриалгыг дэвшүүлж баяр наадмаа зохион явуулсан нь маш их үр дүнтэй ажил боллоо. Ингээд хүчит 64 бөх барилдаж, зургаан насны хурдан хүлгүүд шанадас юугаан сорьж, мэргэн харваачид нь цэц мэргэнээ нь сорьсон Тариалан сумын баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндрөллөө.
ИТХ-н АЖЛЫН АЛБА.