Тариалан сумын ИТХ, ЗДТГ, Тариалан сумын залуучуудын холбоо хамтран Тариалан сумаас Улаанбаатар хот болон, бусад аймаг орон нутагт их дээд сургууль, коллежид элсэн суралцаж байгаа оюутан залуучуудтай уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Манай аймаг ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласантай холбоотойгоор тэдний сурч, боловсрох орчин нөхцлийн талаар болон, сум орон нутгийнхаа ирээдүйн хөгжлийн талаар тэдний санаа бодлыг сонслоо. Чуулганы хүрээнд залуучуудынхаа дунд бэсрэг наадмыг амжилттай зохион байгууллаа.
ИТХ-н АЖЛЫН АЛБА.