2015.08.05-ны өдөр буюу өчигдөр Тариалан сумын Мандал багт ''БУЯНТ ГҮН'' удмынхны ургийн баяр болж өнгөрлөө. Ажил амьдралынхаа зам мөрийг хөөн нутаг уснаасаа олон жилийн өмнө гарсан ахан дүүс, ургийн баярын арга хэмжээндээ хүрэлцэн ирсэн нь, олон жил уулзалдаагүй ахан дүүсээ болон, өсөж өндийсөн нутаг усаа баярлуулсан гэлтэй. Тус баярын арга хэмжээний хөтөлбөрт багтсан гурван насны хурдан морьдын уралдаан будлиангүй сайхан болж, Улсын начин Амарын Батмөнх, шинэхэн аймгийн арслан Б. Даваа-Очир нараар магнайлуулсан хүчит 32 бөх барилдсан нь баяраа тэмдэглэж буй ахан дүүс болон, наадмыг үзэн сонирхсон олны мэлмийг баясгаж чадлаа.
ИТХ-н АЖЛЫН АЛБА.