Өнөөдөр хүүхэд багачуудын минь хүсэн хүлээдэг 9-р сарын 1-ний өдөр тохиож байна. Монгол улсын хэмжээнд сургалтын цөм хөтөлбөр өөрчлөгдөж, шинэ хичээлийн жилийнхээ нээлтийн арга хэмжээтэй золголоо. Тариалан сумын ерөнхий боловсролын сургууль 2015-2016 оны шинэ хичээлийн жилд 39 бүлгийн нийт 1176 хүүхдийг хамран суралцуулахаар болж, эрдмийн баярынхаа нээлтийн арга хэмжээг хийлээ. Уг нээлтийн арга хэмжээнд Тариалан сумын ИТХ-н дарга Ё. Батзориг болон ЗДТГ-н дарга Д. Баасанбат нар оролцож, нийт багш сурган хүмүүжүүлэгч болон, эцэг эхчүүд, эрдмийн баярынхаа энэхүү өдрийг сэтгэл догдлон хүлээсэн хүүхэд, багачууд, дүү нартаа хандан үг хэлж, баярын мэнд дэвшүүллээ .
ИТХ-н АЖЛЫН АЛБА.