Өнөөдөр хүүхэд багачуудын инээд хөөр бялхсан ийм өдөр болж байна. Учир нь хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Тариалан сумын ИТХ-с санаачлан ахлах ангийн сурагчдад ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ОРОЛЦОО сэдвээр 45 минутын нээлттэй хичээл орлоо. Энэхүү хичээлийг ИТХ-н дарга Ё. Батзориг орсон бөгөөд, энэ жилийн хувьд Г. Бэрцэцэг багштай 9а анги, Д. Уранчимэг багштай 10а анги, Д. Навчаа багштай 11а ангийн хамт олон болон, Б. Нямдаваа багштай 12а гэсэн 4-н ангийг сонгон хичээл орж, тэдэнтэй ярилцаж санаа бодлыг нь сонссон ийм ажил боллоо. Энэхүү ажлыг хойшид хурлын зүгээс уламжлал болгон явуулахаар боллоо.
ИТХ-Н АЖЛЫН АЛБА.