Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар "Мод тарих үндсэний өдөр"-ийг баталсан бөгөөд тус сум уламжлал болгон жилд 2 удаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ ажлын хүрээнд ЗДТГ, ИТХ-ын ажилтан албан хаагчид өмнө тарьж ургуулсан модоо усалж, цэнэг усалгаа хийлээ. Тариалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа НАҮТөв, ЭМТөв, СӨББ болон ХААН банкны хамт олон Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон 210 ширхэг шар хуайс, чацаргана, үхрийн нүд зэрэг модыг шинээр тарилаа.
Мэдээ оруулсан: ИТХ-ын ажлын алба