ТАРИАЛАН СУМЫН НЭГ ӨДӨР ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ БОЛНО.
''Тариалан сумын нэг өдөр'' төрийн байгууллагын нээлттэй өдөрлөг, ''Бидний бүтээгдэхүүн 2015'' үзэсгэлэн худалдааны арга хэмжээ ирэх 7 хоногийн Лхагва гаригт буюу энэ сарын 14-нд болно. Энэ өдөрлөгийн хүрээнд ИТХ, ЗДТГ-н нээлттэй өдөрлөг зохиогдох бөгөөд, энэ арга хэмжээний хүрээнд 2013-оноос 2015 оны эхний хагас жил хүртэлх хийж хэрэгжүүлсэн ажлаа Тариалан сумынхаа ард иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулна. Мөн үзэсгэлэн худалдааг '' ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР-ХОРШОО-АЖЛЫН БАЙР'' ''ОРГАНИК ХҮНС ШИНЭ УРГАЦ'' гэсэн 3 ангиллаар зохион байгуулж байр эзлүүлж дүгнэнэ.