Жил бүрийн 10-р сарын 15-нд ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР тохиодог бөгөөд энэ өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлж хэвшээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Сумын ИТХ-с энэ өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулын сурагчдын дунд гар зургын уралдаан, мөн 2, 3-р ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд ''Дэвжээ'' тэмцээн зохион байгууллаа. Ер нь цэвэр гар эрүүл байхын үндэс гэдэг утгаараа энэ удаагийн уралдаан, тэмцээнүүд Хүн бүрийг гараа угаах зөв дадал хэвшилд сургах, ялангуяа бага насны хүүхэд багачуудад зөв үлгэр дууриал үзүүлсэн ихээхэн ач холбогдолтой ажил болж өнгөрлөө.