Хоггүй орчин, Эрүүл амьдрал уриан дор өнгөрөгч баасан гаригт бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр болж өнгөрлөө. Жилд 2 удаа энэхүү ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн ажил ихээхэн үр дүнтэй болж өнгөрлөө. Амьдарч буй орчин тойрныхоо хогийг цэвэрлэх нь эрүүл амьдралын нэг чухал үндэс гэлтэй. Энэ ажлыг ЗДТГ, ИТХ, ЭМТ, НАҮТ, ЕБС хамтран зохион байгуулсан бөгөөд гудамж талбай, нийтийн эзэмшлийн газруудад хуваагдан, иргэдийн оролцоотойгоор уг ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажилд төрийн байгууллагын нийт 50 гаруй ажилтан албан хаагч хамрагдаж, ЕБС-с ахлах ангийн 10 анги, мөн хогийг, хогийн цэгрүү зөөх ажилд 21 тээврийн хэрэгсэл оролцсон ийм ажил болж өнгөрлөө.
ИТХ-н АЖЛЫН АЛБА.