Сумын ИТХ-н тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурал 2015 оны 12-р сарын 14-ны өдөр болов. Хурлаар сумын ИТХ-н ээлжит 8 дугаар хуралдаанаар хэлэлцэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2016 оны үндсэн чиглэл, ОНХ сангийн 2015 оны гүйцэтгэл 2016 онд ОНХ -н сангаар хийх ажил, Сумын 2015 оны төсвийн гүйцэтгэл 2016 оны төсөв, Мөн Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө, 2016 оны төлөвлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Хуралд ИТХ-ын тэргүүлэгчдээс 5 тэргүүлэгч, Засаг даргын зөвлөлийн 7 хүн оролцов.
ИТХ-н АЖЛЫН АЛБА.