Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

СУМЫН 2015 ОНЫ УЛСЫН МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮН.

2015-12-21

Энэ сарын 7-15-ны хооронд Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын улсын тооллого явагдсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө бид тооллогын явцтай холбоотой урьдчилсан мэдээ оруулж байсан. Тэгвэл энэ удаад Тариалан сумын тооллогын ажлын нэгдсэн дүн мэдээг орууллаа. Энэ оны мал, тэжээвэр амьтдын нэгдсэн тооллогоор Тариалан суманд нийт 187337 толгой мал тоологдлоо.
Үүнийг төрөл тус бүрээр нь авч үзвэл; Адуу 9328, Үхэр 20453, Хонь 82052, Ямаа 75505, тоологдсон ба хээлтэгч мал 83164 тоологдсон нь өмнөх оны мөн үеийнхээс малын тоо толгой төрөл тус бүр дээр өссөн үзүүлэлттэй байна. Тэжээвэр амьтдаас Гахай 465, Тахиа 1386, Туулай 3, ба 20 бүл Зөгий тоологдлоо. Мөн хадлан тэжээл 27593 тн, гар тэжээл 35 тoнныг авсан ба малчдын хэрэглээнд буй тээврийн хэрэгслийг авч үзвэл Мотоцикль 275, Автомашин 155, үүнээс суудлын автомашин 75 байна. Мөн Тариалан сумын хэмжээнд 62  худаг тоологдлоо. Энэхүү тооллогын явцаас харахад Тариалан суманд малтай өрх 863, Малчдын тоо 1732-т хүрсэн байна.

                                                         ИТХ-н АЖЛЫН АЛБА. 
      

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%