Журам батлах тухай Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 90 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Тариалан сумын хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийн эзэдтэй уулзаж журмын талаар ойлголт өгч, энэхүү журмын хэргэгжилтийн талаар санал солилцлоо. Энэхүү журам гарсантай холбогдуулан сумын засаг даргын захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдсон бөгөөд энэ талаар ИТХ-н нарийн бичигийн дарга Г. Төрбат танилцуулж журмын хэрэгжилтийн талаар үүрэг даалгавар өглөө. Өнөөдрийн уулзалтанд тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг 13 аж ахуй нэгжийн эзэд ирсэн болно.
ИТХ-н АЖЛЫН АЛБА.