Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

2016-01-12

АИХ-н депутат, төрийн захиргааны тэргүүний ажилтан Л. Лхагвасүрэн агсны нэрэмжит хууль эрх зүйн III-р олимпиад энэ сарын 9-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Энэхүү олимпиадыг Л. Лхагвасүрэн агсны гэр бүл үр хүүхдүүд санаачлан сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг олимпиадад Тариалан сумын нийт төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд томоохон түлхэц болж байна. Ингээд энэ удаагийн олимпиадад 113 төрийн албан хаагч оролцсоноос I-р байранд ЗДТГ-н дотоод ажилтан Б. Нямдалай, II-р байранд Нийгмийн Эрүүл мэндийн төвийн их эмч Х. Эгиймаа, III-р байранд ЗДТГ-н татварын улсын байцаагч Б. Чулуунчимэг нар шалгарч медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тусгай байрт 6-н төрийн албан хаагч  шалгаруулж тус бүр 30 мянган төгрөгөөр шагналаа. Олимпадад 6-н байгууллага албан хаагчдаа хамруулсан бөгөөд багийн дүнгээр байр эзлүүлхэд I-р байранд Нийгмийн эрүүл мэндийн төвийн хамт олон, II-р байранд ЗДТГ, III-р байранд ЕБС-н хамт олон шалгарч цом үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Тариалан сумынхаа нийт төрийн албан хаагчдын өмнөөс Л. Лхагвасүрэн агсны гэр бүл үр хүүхдүүдэд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                                         ИТХ-н АЖЛЫН АЛБА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%