Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 24 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр Тариалан сумын ЗДТГ, ИТХ хамтран АИХ-н депутут, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт өндөр настан Н. Цэрэнхүү гуайг урин Тариалан сумын ЕБС-н ахлах ангийн сурагчидтай уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Тэрбээр уулзалтанд оролцсон хүүхдүүдэд тухайн үед үндсэн хуулиа Монголчууд яаж батлалцсан талаар болон эцэг хуулиа иргэн бүр дээдэлж сахиж явах талаар үнэтэй сургаалиа хүүхдүүдэд хайраллаа.