Энэ сарын 25-наас эхлэн Тариалан сумын ИТХ, ЗДТГ хамтран хөдөөгийн таван баг, сумын төвийн Мандал баг гэсэн зургаан багт нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр ИТХ, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид төрийн үйлчилгээ хүргэж, өөрсдийн бэлдсэн урлагын номероор тоглолт хийсэн нь иргэдэд ихээхэн таалагдаж байлаа. Сумын төвийн Мандал багийн нээлттэй өдөрлөгөөр Аймгийн Иргэний бүртгэл статистикийн газрын ажилтнууд ирж төрийн үйлчилгээ хүргэсэн нь иргэдийн талархлыг ихээхэн хүлээлээ.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.