Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Монгол Улс 64 дэхь жилдээ хүүхдүүдээ баярлуулж байна.

2016-06-02

Монгол Улс 1952 оноос эхлэн Хүүхдийн баярыг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө энэхүү баяр 64 дэхь жилдээ өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тариалан сум энэхүү баярыг уламжлал ёсоор хүүхэд багачууддаа зориулсан олон хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж өнгөрүүллээ. Үүний нэгээхэн хэсэг бол Тариалан суманд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд зорилтот бүлгийн 52 хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Эдгээр аж ахуй нэгжүүдээс Их Эрхүүд ХХК нь сумын бүтэн өнчин 9 хүүхдэд гарын бэлэг өгч заншаад байгаа нь хүүхэд багачуудын ихээхэн сайшаалыг хүртээд байна. Тариалан сумын ЗДТГ-аас эдгээр байгууллагуудаас Хүүхдэд ээлтэй байгууллагыг жил бүр шалгаруулан шагнаж байгаа бөгөөд энэ жилийн энэхүү шагналыг Гуа мөрөн, Их Эрхүүд, иргэн Э.Гантуяа нар гардан авлаа. Мөн энэхүү баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор нийт 21 эх шагнагдлаа. Тариалан сумынхаа нийт ээжүүд болон бяцхан дүү нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг ИТХ, ЗДТГ-ын нэрийн өмнөөс хүргэж байна.


                                ИТХ-ын АЖЛЫН АЛБА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%