СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
Сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдааны шийдвэр, 2016 оны сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь, Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан ''Шинэ үндсэн хуулийн ач холбогдол''-ыг олон нийтэд сурталчилах зорилгоор суманд үйл ажиллгаа явуулж байгаа төсвийн байгуулагууд, аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчидад мэдээлэл хийлээ. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын дарга Ё.Батзориг, сумын цагдаагийн хэсгийн дарга а/х А.Энхболд, эрх зүйн хөтөч П.Лхагвадорж нар багтсан ба нийт 250 гаруй ажилтан албан хаагчдад мэдээлэл хийлээ.