БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.
Анхдугаар ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсны 25 жилийн ойг угтаж Тариалан сумын ИТХ, ЗДТГ хамтран томоохон ажлуудыг зохион явууллаа. Эдгээр ажлуудын нэг болох үндэсний бөхийн барилдааныг өнгөрөгч өдрүүдэд зохион явууллаа. Энэхүү барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас Шинэ - Идэр сумын харъяат сумын заан Бөхбаяр түрүүлж, Увс аймгийн Тариалан сумын харъяат сумын заан Баянмөнх үзүүрэллээ. Энэ барилдааны их шөвөгт сумын заан Амгаланбаатар, сумын начин Ганбат нар шалгарлаа.