ХӨДӨӨГИЙН БАГУУДАД МЭДЭЭЛЛИЙН ЦАГ АЖЛЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.
Сумын ИТХ, Соёлын төв хамтран хөдөөгийн багуудын иргэдэд мэдээллийн цаг ажлыг зохион явууллаа. Энэ удаагийн мэдээллийн цаг ажлаар хөдөөгийн багуудын засаг дарга нарын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг БИНХ-аар хэлэлцүүлэн батлуулах, багийн хүний эмч, малын эмч, байгаль хамгаалагч нарын 2016 оны тайланг хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт гаргуулах, шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэдэд сурталчлах, цаг үеийн ажлын талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн цаг ажлын үеэр иргэдийн дунд караоке дууны тэмцээн зохион явуулсан бөгөөд ИТХ-ын төлөөлөгч Л.Нямдорж 150 000 төгрөгөөр уг тэмцээнийг ивээн тэтгэлээ.