Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Ажлын алба


нийт 45

"ХӨГЖЛИЙН ЦАГ" СУРГАЛТ БОЛЛОО.

2026-02-06 26
"ХӨГЖЛИЙН ЦАГ" СУРГАЛТ БОЛЛОО. "Хөгжлийн цаг" сургалтаар Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч Н.Уранбилэг "Ажлын байрны стресс, менежмент"-ийн талаар Засаг даргын Тамгын Газрын албан хаагчдад сургалт хийж, шинэ мэдлэг, мэдээлэл өгсөн Сэтгэл зүйч Б.Уранбилэгтээ баярласан талархсанаа илэрхийлье. Байгууллагын Ёс зүйн дэд хороо "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-ийн талаар АХА тэмцээн зохион байгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ч.Тунгалаг, Улсын бүртгэгч М.Номиндарь, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Э.Бадамцэрэн нар эхний байруудыг эзэлж, амжилттай оролцлоо. ИТХ-ын ажлын алба

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2026-02-02 23
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан хаагчид болон иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл, тараах материал түгээж сумын Цагдаагийн тасагтай хамтран ажиллаж байна. Тариалан сумын ИТХурал, ГХУСАЗСЗөвлөл

ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-12-19 11
ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН БОЛЛОО. Хурлаар: 1. Сумын ИТХ-ын 2025 оны тайлан хэлэлцэх, үнэлт дүгнэлт өгөх тухай 2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сумын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөнд үнэлт дүгнэлт өгөх тухай 3. Сумын 2025 оны төсвийн өнөөгийн байдал, сумын 2026 оны төсөв батлах тухай 4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийсэн ажлын тайлан, 2026 онд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай 5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2026 онд бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлах тухай 6. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 7. 2026 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлын тоо хэмжээ батлах тухай 8. Тариалан НАҮТөвийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай 9. Хөрөнгө актлах тухай 10. Санал уламжлах тухай 11. ИТХ-ын ажлын орон тоо, цалингийн сан батлах тухай ИТХ-ын Ажлын алба

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ЭНХТӨРД СУМЫН ЗАСАГ ДАРГА Ё.БАТЗОРИГ СУМЫН 2026 ОНЫ ТӨСВИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

2025-12-10 13
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ЭНХТӨРД СУМЫН ЗАСАГ ДАРГА Ё.БАТЗОРИГ СУМЫН 2026 ОНЫ ТӨСВИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ АЯН

2025-11-04 11
МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ АЯН ГХУСАЗСЗөвлөл сумын цагдаагийн тасаг суманд мал, мах худалдан авдаг ченж малын гарал үүслийн гэрчилгээ олгодог малын эмч нартай хамтран, мал махны гарал үүсэл олгох, мал мах худалдан борлуулж буй иргэдийн хяналт сайжруулах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар сургалт орлоо. • Цаашид малчид малаа байнга хариулгатай байлгах • Мал махаа худалдан борлуулж буй иргэд гарал үүслийн гэрчилгээг авах • Өөрийн эзэмшлийн мал зарж борлуулж буй тохиолдолд малын тоогоо тодорхойлт хийж өгөх, худалдан авч буй малын зургийг авч хадгалах • Баг хотоороо нийлж шөнийн хуваарьтай эргүүл хийх • Малдаа гэрэл цацруулагч зүүх • Хулгайн баримттай мэдээллийг төлбөртэй авна(нууцлалыг чандлан хадгална) • Шөнө орой гэлтгүй малаа хариулгатай байж малын хулгай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Тариалан сум ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн тасаг
khural.mn

Тариалан суманд Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авна

2025-09-01 129
Хоршоог хөгжүүлэх сангийн төслийг дараах чиглэлээр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Засаг Даргын Тамгын газрын 104 тоот өрөөнд Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Э. Эрдэнэбат хүлээн авна. (Утасны дугаар: 91115453)

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан боллоо.

2025-08-06 110
Сумын ИТХ-ын ээлжит V хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар Сумын 2025-2028 оны Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, Төсвийн тодотгол, Хоршоо хөгжүүлэх сангийн салбар чиглэлийг өөрчлөх гэсэн 3 асуудлын хүрээнд хуралдсан.

Тариалан сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал хуралдлаа.

2025-07-30 97
Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 3 асуудлын хүрээнд хэлэлцэж хуралдлаа. Сумын ИТХ-ын ээлжит V хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт сумын "Иргэний танхим" -д хуралдахаар тов зарлалаа. ИТХ-ын Ажлын алба

Сант хайрханы тахилга наадам боллоо.

2025-06-04 140
ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 9-НИЙ ДАШНЯМТАЙ БИЛЭГТ САЙН ӨДӨР АР ГӨРӨӨЧИН ОВГИЙН ЗУНДУЙН ЛУВСАНШАРАВ АГСАНЫ ҮР ХҮҮХЭД, АЧ ЗЭЭ, АХАН ДҮҮС НЬ "САНТ ХАЙРХАН"-ЫГ ТАХИЖ, САНТЫН ОВООНЫ ТАХИЛГА БЭСРЭГ НААДМЫГ САНААЧЛАН НУТГИЙН ЗОН ОЛОНТОЙГОО БАЯРЛАВ. ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, СОЁЛЫН ТӨВ, НАҮТӨВ, ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУМЫН ГАНДАНДАШЛАН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ, Г.ДАВААСҮРЭН НОМ АЙЛДЛАА.

"НУТГИЙН ЗАМ" хөдөлгөөний шав тавих үйл ажиллагаа боллоо.

2025-06-04 135
ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 9-НИЙ ДАШНЯМТАЙ БИЛЭГТ САЙН ӨДӨР "НУТГИЙН ЗАМ" хөдөлгөөний шав тавих үйл ажиллагаа боллоо.

Хүүхдийн унадаг дугуйн уралдаан зохион байгуулав.

2025-06-01 105
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд сумын ИТХ-ын ажлын алба, ЕБС, Эрүүл мэндийн төв хамтран 1-3 анги, 4-5 анги, 6-8 анги гэсэн ангилалд "Унадаг дугуй" -н уралдааныг сумын хэмжээнд зохион байгууллаа. Мөн Улс, аймгийн дугуйн спортын төрөлд амжилт гаргасан сурагчид болох Н.Анужин, Г.Маралгоо нарыг шагнаж урамшууллаа.

"Хүүхэд хайр ирээдүй" арга хэмжээ боллоо

2025-06-01 82
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 - жилийн ойн хүрээнд "Хүүхэд хайр ирээдүй" уриан дор өнөөдөр Тариалан сумын Дархан бэр, Уран бэр -д хүндэтгэл үзүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж зарласан эссэ бичлэгийн уралдаан, гар зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа. Мөн бусдыгаа манлайлсан сурагчдыг алдаршуулж "Унадаг дугуйн уралдаан" зохион байгууллаа.

Тариалан суманд Эх үрсийн баярын үйл ажиллагаа тусгай гаргасан хөтөлбөрийн дагуу явагдлаа

2025-05-31 107
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 - жилийн ойн хүрээнд "Хүүхэд хайр ирээдүй" уриан дор өнөөдөр Тариалан сумын алдарт эхийн 1, 2-р эхийн одонгоор энгэрээ мялаасан алдарт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ сумын Соёлын төвд боллоо. Мөн энэ үеэр "Урилгатай хүүхэд" арга хэмжээ зохион байгуулагдав.

Цэрэгт явж буй залуучуудад хүндэтгэл үзүүллээ.

2025-05-02 109
Эр цэргийн албаа хааж, эх орноо хамгаалах ариун үүргээ биелүүлэхээр замд мордож байгаа залуучууддаа сумын ИТХ-ын дарга Д.Энхтөр, ЗДТГ-ын дарга Д.Баасанбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Тунгалаг нар баяр хүргэж, албандаа эрүүл энх, нэр төртэй байж, хамт олон дундаа хүндлэгдэж, улам бүр бат бөх, өөртөө итгэлтэй, эх оронч залуучууд болохыг хүсэн ерөөлөө.

ТАРИАЛАН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-04-25 103
ТАРИАЛАН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА. ЭНЭХҮҮ ЗӨВЛӨГӨӨНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ц.ГАНСҮХЭЭР АХЛУУЛСАН БАГ БҮРЭЛДЭХҮҮН ИРЖ МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ ОРЖ ЗӨЛЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОН ГУРВАН ҮЕИЙН ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ТАРИАЛАН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 2 ӨДРИЙН ТУРШ УРЛАГ, СПОРТООР ЦААШИД ӨРСӨЛДӨХ ЮМ.

Өнөөдөр Тариалан суманд 2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага болж байна.

2025-04-18 248
Тариалан суманд өнөөдөр 2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага болж байна. Цэргийн насны 87 залуучуудад сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Тунгалаг "Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай", "Архидан согтуурахтай тэмцэх тухай" - сэдэвт сургалт мэдээллийг өгч ажиллаа. ИТХ-ын ажлын алба

“Бүтээлч хөвсгөлчүүд” Малчдын зөвлөгөөн Тариалан суманд боллоо.

2025-04-17 128
“Бүтээлч хөвсгөлчүүд” Малчдын зөвлөгөөн Тариалан суманд өнөөдөр болж сумын баг бүрийн төлөөлөл 218 малчин иргэд оролцлоо. Зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, сумын ИТХ-ын дарга Д.Энхтөр, Засаг дарга Ё.Батзориг болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, багийн ИНХурлын хуралдааны дарга, Засаг дарга нар оролцож, Мөн аймгийн ХААИС-н багш, ХАА-н газрын мэргэжилтэн нар малын үржил селекц болон ашиг шимийг дээшлүүлэх талаар сургалтуудыг орлоо. Зөвлөгөөний үеэр бусдыгаа манлайлсан малчдыг шагнаж урамшууллаа.

Тариалан сумын ИТХ-ын Төлөөлөгчид сургалтад хамрагдав.

2025-04-10 141
ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан “ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг хариуцлага, хууль эрх зүйн ойлголт, манлайлал, засаглалын ур чадвар ба төлөөлөгч нарын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт Улаанбаатар хот “Нутгийн удирдлагын холбоо”- ны сургалтын танхимд 2025 оны 04 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд боллоо. Тухайн сургалтад ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэн нар болон ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын хуралдааны дарга гэсэн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй сургалтад оролцлоо. Сургалт хөтөлбөрт тусгагдсан сэдвийн дагуу “Хурлын хороод хэрхэн ажиллах тухай” илтгэгч С.Цогтоо, “Нутгийн өөрөө удирдах ёс” илтгэгч Б.Баттүвшин, “Төсвийн тухай хууль, тогтоомж”, “Орон нутгийн удирдлагын орчин үеийн онол, арга зүй, үндсэн зарчим” илтгэгч Ц.Санжаа гэх мэт багш нар 2 - өдрийн турш ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба, багийн ИНХ-ын хуралдааны дарга нарт сургалт хичээлийг заав.

Тариалан сумын багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо.

2025-04-07 149
Тариалан сумын багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Тариалан сумын Ар тархи, Тавантолгой, Сэлэнгэ, Баянхошуу, Давааны-Ар гэх хөдөөгийн 5 багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын удирдамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-өдрөөс 06-ны өдрийг дуустал 5 хоног ажиллаа. Ар тархи багийн иргэдийн Нийтийн Хурал 76 өрхийн 83 иргэний ирцтэйгээр 8 асуудал, Давааны-Ар багийн иргэдийн Нийтийн Хурал 40 өрхийн 43 иргэний ирцтэйгээр 9 асуудал, Тавантолгой, Баянхошуу, Сэлэнгэ багийн иргэдийн Нийтийн Хурал (400 хүртэлх өрхтэй багийн нийт өрхийн гуравны нэг нь ирсэн тохиолдолд хурал хүчинтэй) гэсэн хуулийн заалтын дагуу ирц хүрээгүй тул хурлын хуралдаанаас шийдвэр гарсангүй. Хурлын өмнө сумын ИТХ-ын дарга Д.Энхтөр сум орон нутгийн бүтээн байгуулалт, Багийн ИНХ-ын ач холбогдлын талаар мэдээлэл хийж, ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.Тэлмэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төслийг танилцуулж, сумын Цагдаагийн тасгийн цагдаа Г.Чулуунбат “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” "Малчдын бүлгэм байгуулах тухай" мөн сумын гэмт хэргийн талаарх мэдээ тайланг тус тус танилцууллаа.

Цэргийн баярт зориулсан цолгүй залуу 32 бөх болон хүүхдийн 3-насны ангилалын үндэсний бөхийн барилдаан боллоо

2025-03-17 90
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 104-жилийн ойн хүрээнд сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу Цэргийн баярт зориулсан цолгүй залуу 32 бөх болон хүүхдийн 3-насны ангилалын үндэсний бөхийн барилдааныг сумын Соёл, спортын цогцолборт зохион байгууллаа. Тариалан сумын Сэлэнгэ багийн удирдлага, иргэд бөхийн бай шагналыг ивээн тэтгэн оролцож байна.

Иргэн таны бодлоор "Залилах Гэмт хэрэг"-ээс урьдчилах сэргийлэхийн тулд ямар нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй вэ?

санал өгсөн: 0