Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Ажлын алба


нийт 40

Байгууллагын Эрхэм зорилго

2025-01-02 70
Байгууллагын Эрхэм зорилго

ИТХ-ын Зөвлөлийн хурал боллоо

2024-12-18 134
Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 09:00-12:28 цагт ИТХ-ын даргын өрөөнд доорх асуудлын хүрээнд хуралдлаа. Хуралд ирвэл зохих 7 Зөвлөлийн гишүүдээс 6 гишүүн, 1 зөвлөлийн дарга ирж ирц 100 хувь байв. 1. ИТХ-ын 2024 оны тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх тухай 2. Сумын ЗД-ын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай 3. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхжуулах” хөтөлбөр батлах тухай 4. Сумын 2024 оны төсвийн өнөөгийн байдал, сумын 2025 оны төсөв батлах тухай 5. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийсэн ажлын тайлан, 2025 онд хийсэн ажлын жагсаалт батлах тухай 6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2025 онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлах тухай 7. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 8. 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлын тоо хэмжээ батлах тухай 9. ИТХ-ын хорооны ажиллах журам батлах тухай 10. Сумын ИТХ-ын хороо байгуулах тухай 11. Тариалан НАҮТөв ОНӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай 12. Хоршоо хөгжүүлэх сангаас олгогдох зээлийн төсөл хүлээн авах, төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 13. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай 14. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо байгуулах тухай 15. ИТХ-ын ажлын албаны орон тоо, цалингийн сан батлах тухай 16.Хөрөнгө актлах тухай 17. Ээлжит хуралдаан зарлах тухай - Сумын ээлжит II - хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын Соёлын төвд хуралдуулах ТОВ гарлаа. Тариалан сумын ИТХ-ын Ажлын алба 2024.12.18

Монгол Улс тунхагласны баярын өдөрт зориулсан шатрын тэмцээн

2024-11-20 165
Монгол Улс аа тунхагласны ойн баярын өдөрт зориулан Тариалан сумын иргэд, хүүхдүүдийн дунд Шатрын тэмцээн зохион байгууллана. Уг тэмцээнийг сумын Шатрын холбоотой хамтран ИТХ-ын ажлын албанаас Насанд хүрэгчид, хүүхдүүд насны ангилалаар оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.

Анхдугаар Хуралдаан болов

2024-10-24 352
Өнөөдөр сумын Сонгуулийн хорооны анхдугаар Хуралдаан зарласан тогтоолын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдаан боллоо. Хуралдаанд сумын 7 багийн төлөөлөл болж сонгогдсон 25 төлөөлөгчөөс 25 төлөөлөгч ирж энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авлаа.

ТАРИАЛАН СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2024-09-23 146
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ 3-АСУУДЛЫН ХҮРЭЭНД ИТХ-ЫН ДАРГЫН ӨРӨӨНД БОЛОВ. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ XXII ХУРАЛДААН 2024 ОНЫ 09 САРЫН 30-НЫ ӨДРИЙН 09:00 ЦАГТ СУМЫН СОЁЛЫН ТӨВД ХУРАЛДАХААР ТОВ ЗАРЛАЛАА.

Тариалан сумаас төрөн гарсан алдартангуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

2023-11-26 251
Улс тунхагласны баярт зориулсан Тариалан сумаар овоглодог МУ-н хөдөлмөрийн баатар, гавьяатууд, улсын аварга малчин саальчин, тариаланч, ногоочид, Улсын аварга хамт олон, Улсын алдарт уяачид, Ардын Их Хурлын депутатуудыг хүндэтгэх үйл ажиллагаа, хэлэлцүүлэг амжилттай боллоо. ИТХ-ын Ажлын алба. 2023.11.26 өдрийн 09:30-21:30

Хөвсгөл аймгийн иргэдийн спортын их наадамд оролцов.

2023-10-17 206
2023.10.17-19 хооронд болж өндөрлөсөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргын санаачилсан " Хөвсгөл аймгийн иргэдийн спортын их наадам"-д Тариалан сумаас 16 тамирчин "Сэлэнгэ бүс"-ийн төлөөлөл болон оролцлоо. Ийнхүү энэ спортын арга хэмжээнээс "Шагай харваа" төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай. Сумаасаа оролцож буй баг тамирчидынхаа зардлыг сумын ИТХ-аас бүрэн даасан бөгөөд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, мэргэжилтэн нар ахлан явсан.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал боллоо

2023-07-28 202
Тариалан сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр сумын "Иргэний танхим"-д боллоо. Нийт 4 асуудал хэлэлцэх ёстойгоос 2 асуудлыг татгалзаж, 2 асуудлыг хэлэлцэхээр Зөвлөлийн гишүүд тогтов. Үүнд: 1. 2023 оны төсөвт тодотгол хийх тухай 2. ОНХС-н эхний хагас жилийн тайлан.

Хууль сурталчлах, шинээр мөрдөгдөж буй хуулийн талаар сургалт зохион байгуулав.

2023-01-20 180
Тариалан сумын ИТХурал, Ажлын алба, ГХУСАЗСЗ, ЗДТГ, Цагдаагийн тасаг хамтран суманд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид, тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийн эзэд, худалдагчдад салбарын хууль, шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулиудаар тусгайлан баталж гаргасан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа. Нийт 48 худалдаа эрхлэгч байгууллагын төлөөлөл хамрагдсан.

"Үндсэн хууль-31 жил" арга хэмжээ

2023-01-13 190
Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой болж байгаатай холбогдуулан Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан Н.Цэрэнхүү гуайг урьж, хүндэтгэл үзүүлэн төрийн албан хаагчид, ИТХ-ын Төлөөлөгчид, Багийн ИНХурал болон бусад байгууллага, иргэдийн төлөөллийг ЗДТГ-ын "Иргэний танхим"-д хүлээн авч уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтын үеэр "Эсээ шүүмж бичлэгийн уралдаан"-нд амжилттай оролцсон хүмүүсийг шагнав. Үүнд: Насанд хүрэгч, төрийн албан хаагчдын ангилалд; 1.ЕБС-ийн түүх нийгмийн багш Э.Цэцэнбилэг 2.СӨБ-ийн багш А.Заяа 3.ЕБС-ийн түүх нийгмийн багш О.Баярдалай Хүүхдүүдийн ангилалд; 1. 11В ангийн Сурагч Г.Отгонцэцэг 2. 11В ангийн Сурагч Э.Ичинхорлоо 3. 11Б ангийн Сурагч О.Лхагвадулам -нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналыг Сумын ИТХурал, Соёлын төвөөс гардуулан өглөө. Нийт=51 хүн хамрагдав. ТАРИАЛАН СУМЫН ИТХ-ын АЖЛЫН АЛБА.

Иргэн таны бодлоор "Залилах Гэмт хэрэг"-ээс урьдчилах сэргийлэхийн тулд ямар нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй вэ?

санал өгсөн: 0